Darkhan, モンゴル国
CENTURY 21® Geregeによるリスティング
Darkhan, モンゴル国の販売中の ホーム は現在売り物件としてリスティングされています。 Darkhan, モンゴル国は $353,007 で売り出されています。 この物件には次の特徴があります: 2 ベッドルーム , 3バスルーム 。
更新日: 2024/01/11
MLS登録番号: GER9026
$353,007 USD
MNT1,199,520,000
- 寝室数2
- バス・トイレ数3
- 家屋/敷地面積190m²
物件の特徴
広さ
- 物件の広さ: 190m²
- 寝室数: 2
- バス・トイレ数: 3
- 部屋数の合計: 5
物件の概要
“Номин Констракшн Девелопмент групп” ХХК –ний хэрэгжүүлэн дуусаж буй “River Garden” төсөл нь Улаанбаатар хотын хамгийн үнэ цэнэтэй бүс болох Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд үзэсгэлэнт байгаль дунд нийт 7.5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьер, интерьерийн өвөрмөц шийдэлтэй Таун хаус, Пент хаус, 6-15 давхар орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн Монголын №1 ногоон хотхон юм. Оршин суугчдаа өвөл зуны аль ч цагт тав тухтай байлгах үүднээс барилгуудын зоорин давхарт нийт 620 ширхэг дулаан зогсоол ба 250 ширхэг ил зогсоолтой. Хотхоны нийт талбайн 70%-с багагүй талбайд 15 төрлийн мод, бут, сөөг, зүлгийн гайхалтай хослол бүхий ногоон байгууламж, хоорондоо хүрхрээгээр холбогддог 2 төвшний нуур, нуурын эрэг дээр салхилан суух сандал, саравч, зөөлөн хучилттай хүүхдийн тоглоомын талбай, сагсан бөмбөг, хөл бөмбөг, газрын теннис зэрэг спорт комплекс талбай зэргийг цогцоор нь шийдэж оршин суугчдынхаа тав тухтай, сэтгэл хангалуун амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлсэн. Хотхоны байршлын давуу тал нь: - Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд үзэсгэлэнт байгаль дунд байрладаг - Авто зам дэд бүтцийн таатай бүсэд байрладаг - Амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Хүүхдийн парк, Цэнгэлдэх хүрээлэн, Зайсан толгой, Sky Resort зэрэг газруудтай ойр - Хотын төвөөс ердөө 3 км зайтай оршдог - Хүн амын нягтаршил бага, цэвэр агаартай, чимээ шуугиангүй нам гүн тайван амгалан орчинтой. `River Garden`хотхоны оршин суугчдынхаа хэрэгцээг бүрэн хангах үүднээс хотхоны хойд хэсгийг бүхэлд нь худалдаа үйлчилгээний нэгдсэн гудамж болгохоор зорин ажиллаж байна. Тус гудамжинд супермаркет, сургууль, цэцэрлэг, эрүүл мэнд – спортын төв, бүх төрлийн pub, lounge, кафе, bakery, ресторан, боулинг, кино театр, гоо сайхан, фитнесс, саун массаж, бассейн, эмийн сан, зэрэг үйлчилгээ байх ба брэнд хувцасны дэлгүүр, home dеcor, тавилгын гэх мэт бүхий л үйлчилгээг төлөвлөсөн нь манай хотхоныг сонгосон хэн бүхний таашаалд нийцэхээс гадна зорин ирж буй гадаад дотоодын үйлчлүүлэгчдийн ирэх дуртай газар болон өргөжих төлөвлөлт бүхий сэтгэл татам тохилог гудамж юм. Та энэхүү гудамжаар зочилсноор хэрэгцээт бүхийн л худалдаа үйлчилгээг нэг дороос авахаас гадна их хотын дуу чимээ, замын түгжрэл хэмээн стрессдэлгүй цэвэр цэнгэг агаар, мод зүлгийн гайхалтай хослол бүхий ногоон орчинд түрч болов саатан алжаалаа тайлах боломжтой.